Шууд Chart

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ

2015-04-28 13:21:39

Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт 2013 оны эцсийн байдлаар 46.2 хувийн биелэлттэй гарчээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Бүрэн эрхийн хугацааны бараг гурав орчим жил нь өнгөрч байхад хэрэгжилт хангалтгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хөдөлмөр эрхлэлтийн бодлого 68 хувь, Нийгмийн хамгаалал болон гадаад харилцааны бодлогууд 58 хувийн биелэлттэй гарчээ. Тэгвэл аялал жуулчлал, үйлдвэржүүлэх болон үйлчилгээний бизнесийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтууд 26-34 хувийн биелэлттэй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн яриаг сонсъё.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй