Шууд Chart

Дархан-Уул аймаг 18 мянган тонн буудай хураан авахаар төлөвлөжээ

2015-04-28 14:05:45

Дархан-Уул аймгийнхан энэ хавар 12 мянган га-д үр тариа, 625 га-д төмс, 1327 га-д хүнсний ногоо, 350 га-д тэжээл, гурван мянган га-д тосны ургамал тарих юм байна. Ирэх намар 17 мянга 700 гаруй га-гаас  18 мянган тонн буудай, долоон мянга гаруй тн төмс, 20 орчим мянган тн хүнсний ногоо, 875 тн малын тэжээл, 2400 тн тосны ургамал хураан авах зорилттой гэж Дархан-Уул аймгийн ХХААГ-ын Газар тариалангийн хэлтсийн дарга О.Нэмэхбат ярилаа.

Түүнчлэн 120 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 32 аж ахуйн нэгж, гурван мянга 200 өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих юм байна. Энэ хаврын тариалалтад 1739.1 тн буудайн үр шаардлагатай. Тариаланчид өнгөрсөн оны ургацаас 1183 тонн үр нөөцөлсөн ч 852.4 тонн дутагдаж байгаа юм. Дутагдаж байгаа үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбараас авахаар төлөвлөжээ.

Дархан-Уул аймаг 18 мянган тонн буудай хураан авахаар төлөвлөжээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй