- Энэ онд улсын хэмжээгээр 328 гаруй мянган га-д үр тариа тарина. Нийт 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа тариалахаар бэлтгэлээ базааж байна. Хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 45 мянган тонныг нөөцөлжээ. Харин дутах үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалж байгаа үрийн буудайнаас гаргах ажээ.
- Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв иргэдийн 1072 хувьцааг буцаан эзэмшүүлж, бичилт хийж эхэллээ. Бичилтийг энэ долоо хоногтоо багтааж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг албан ёсоор эзэмших эрх үүснэ гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
- Солонгост ажиллах иргэдийг гурван өдөр бүртгэнэ. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ирэх сарын 6-8-ны хооронд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд явуулна. Бүртгүүлэх хүмүүс нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх шаардлагатай. Мөн БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг нөхцлүүдийг хангасан байх хэрэгтэй юм.
| Товчхон мэдээ... | ||
| Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.