
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдаж, “Дэлхийн хэл-Англи хэл” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүллээ. 1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж, хүүхэд хүүхэддээ хэрхэн багшилж болдгийг харуулаад авсан түүнийг багаасаа л гэр бүлийнхэнтэйгээ гадаадад амьдарч байсан гэдэг.
Гэтэл үнэндээ түүний ингэж сайн англи хэл эзэмшсэн нь гэр бүл болоод “Хобби” сургуультай нь холбоотой байжээ. Ахлах сургуулиа Америкт төгсөж, оюутан ахуй цагаа БНХАУ-д өнгөрүүлсэн түүний хувьд Англи, Хятад, Франц, Солонгос хэлийг эзэмшжээ. Хэл сурах нь хичээнгүй хүний чадвар гэж хэлсэн түүний энэ үг ч үнэний хувьтай. Ц.Хулан багш оюутан залуустаа хандаж хэл сурахад зайлшгүй анхаарах зөвлөгөөг ч энэ үеэр өгсөн.
Хэл сурахад
1. Зөв дуудлага
2. Сонсох
3. Унших
4. Бичих
5. Шинэ үг
6. Ичих хэрэггүй. Эдгээр 6 зарчмыг баримталж чадвал ямар ч хэлийг бүрэн эзэмших боломжтой гэлээ. 11 настай байхдаа л ээжтэйгээ хамт “Кинг Кидс” сургуулиа байгуулж байсан тэрбээр одоо тус сургуулийнхаа гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа юм. Хичээнгүй, чадварлаг Ц.Хулан багшдаа оюуны их үйлсэд нь амжилт хүсье.
Ц.Хулан: Хичээнгүй хүн хэл сурдаг | ||
Үзсэн: 2070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.