Энэ сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч өөрийн боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан үзэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ хэлж байсан юм.
Уг хөтөлбөрийн төслийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
| Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжсэнгүй | ||
| Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.