Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичигт Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох зорилтыг дэвшүүлжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар дээрх стратегийн баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр боловсруулжээ. Тодруулбал, 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүхий л бүтээн байгуулалт, эдийн засгийн эргэлтийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм. Ингэснээр 2030 он гэхэд Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа хэллээ.
| Улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах талаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.