Шууд Chart

Төрийн албан хаагчдын цалинг яаралтай нэмэхийг санууллаа

2015-04-30 13:20:46

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх гурван талт зөвшлийн тохиролцоог Засгийн газраас яаралтай баталж өгөхийг үйлдвэрчний эвлэл сануулж байна.  Улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 90 тэрбум төгрөг энэ жил суулгасан. Энэ дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тавдугаар сарын нэгнээс, төрийн тусгай албан хаагчдынхыг долоодугаар сарын нэгээс, төрийн өндөр албан тушаалтан буюу захиргааны ажилтнуудынхыг 10 дугаар сарын нэгээс ижил мөнгөн дүнгээр нэмэх талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрээр тохиролцсон гэж үйлдвэрчний эвлэл мэдээлсэн юм.  

Тиймээс энэ тохиролцоог Засгийн газар яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг тэд санууллаа.  Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярилаа.   


Төрийн албан хаагчдын цалинг яаралтай нэмэхийг санууллаа  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй