Манай улс жилд 10 сая орчим мал нядалдаг хэдий ч арьс, ширний зөвхөн 10 орчим хувиар нь л дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Харин арьс, ширийг 100 хувь боловсруулж ажиллах юм бол ажлын байр нэмэгдэхээс эхлээд олон давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч импортоор авч байгаа бүрэн боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүний албан татварын хэмжээ бага байгаа учраас үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд саад болж байна гэлээ.
Тиймээс энэ төрлийн татварыг нэмэгдүүлэх шаардлагатайг салбарын холбооноос мэдэгдэж байгаа юм. Харин Аж үйлдвэрийн яамнаас татварын хэмжээг нэмэхээр ажиллаж байна гэлээ.
| Арьс, ширний татварын хэмжээг нэмэхээр ажиллаж байгаа гэв | ||
| Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.