Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Анх 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.
Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг юм. Эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, шийтгэхээс илүүтэй эвээр харьцаж хүмүүжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
| Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр | ||
| Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.