Шууд Chart

Улстөрчдийн нэрийг онлайнаар хар, цагаан дансанд бүртгэнэ

2015-04-30 15:00:24

Монголын Залуучуудын Холбооны шинээр байгуулсан дээд байгууллага Үндэсний залуучуудын зөвлөл анх удаа хуралджээ. 339 гишүүнтэй зөвлөл өчигдөр бүтэн өдрийн турш хэлэлцэж, дотоод бүтэц, үйл ажиллагааны чиглэлээ зөвлөлдөн тогтоож. Анхаарал татсан нэг асуудал нь ирэх оны улс төрийн сонгуулийн нэр дэвшигчдээс дэмжих, дэмжихгүй хүмүүсийн нэрийн жагсаалт боловсруулах.

Жил бүрийн шинэ жилээр оны шилдэг улстөрч тодруулдаг, сонгууль бүрийн өмнө л хэн нь хамгийн мундаг вэ гэдгийг шалгаруулсан баримт Монгол Улсын сонгуулийн түүхэнд арвин бий. Гэвч улс орны нөхцөл байдал, эдийн засгийг дордуулж, доройтуулж, монголчуудын амьдрал хүндрэхэд хэн хэрхэн оролцсон, буруутай вэ гэдгийг сөхсөн нь үгүй. Энэ чиглэлд анхдагч нь МЗХ болж буй аж. Тэд гуравдугаар сарын 28-нд Их хурлаараа тогтоол гаргахдаа дээрх жагсаалт боловсруулах аргачлалыг тогтоон, нэгтгэж батлах эрхийг шинээр байгуулагдах ҮЗЗ-д шилжүүлсэн байна.

Харин өчигдөр анхдугаар хурлаараа ҮЗЗ хар жагсаалтыг ард иргэдээс онлайнаар санал авах зарчмаар бүрдүүлье гэж шийджээ. МЗХ хар жагсаалт гаргана гэдгээ зарласны дараахан нийтлэлч Баабар санаачилгыг өлгөн авч өөрөө бие дааж хар жагсаалт гаргана гэдгээ илэрхийлсэн. Гэвч МЗХ гагц улс төрд байж боломгүй хүний нэрийг зарлахаас гадна сонгуульд дэмжих хэрэгтэй гэж үзсэн нэр дэвшигчдийн жагсаалт гаргана гэдгээрээ онцлог юм байна.


Улстөрчдийн нэрийг онлайнаар хар, цагаан дансанд бүртгэнэ  
Үзсэн: 1723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-30 16:05
Ard tymneesee sanal avna gevel dampuu um bolno ONlinaar avvbal hed ni enternettei bilee zygeer l show bolj duusna.Saqin hyniig harinch neg doosh ni hiij ogno doo harj l baigaarai.Tamiin togoonii ylger bodit bielelee olno harj l baigaarai

Бидэнтэй нэгдээрэй