
Салбар бүрийн төлөөлөл залуучуудын дундаас нийгмийн идэвхтэй, өнөөгийн байдлаа өөрчлөх хүсэлтэй 339 залуу нэгдэж нийлсэн Үндэсний залуучуудын зөвлөл анхны хурлаа хийв. Бүтэн өдрийн турш тэд хуралдахад нийгэмд “Хар Жагсаалт” гэдэг зүйлийг л онцгойлон ярьж, мэдээлж байсан юм. Тэдний заримыг нь ажвал улс төрийн сонгуульд бэлдсэн залуусын цугларал, тархиа угаалгах нялх хүүхдүүд, улстөрчдийн дамжаа гэх зэргээр сөрөг байр суурь олонтаа таарна. Хэдий хэвлэлээр ийм байр суурь явж байгаа ч ҮЗЗ-ийн гишүүд тэгэж бодохгүй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, ҮЗЗ бадамлаад бөхдөг зул биш байнгын үйл ажиллагаатай том бүтэц гэв. Жилдээ дор хаяж хоёр удаа ээлжит хурал хийнэ. Тэдний тасралтгүй ажиллах зарчмыг хангахын тулд 16 байнгын хороо байгуулах аж.
Залуучуудын төлөөллийн хамгийн том байгууллагын хувьд МЗХ нийгэмд нөлөөлөхүйц үйл ажиллагаа эрхлэх ёстой. Тухайлбал, Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын баримт бичиг өнөөг хүртэл байдаггүй тул МЗХ, ҮЗЗ гардан авч боловсруулаад, парламентаар батлуулахын төлөө ажиллана. Түүнчлэн бизнес, ажил эрхлэлт, боловсрол, орон сууц, нийгэм соёлын хэрэгцээ, хөгжиж дэвших боломж бүрдүүлэхийн төлөө томоохон зохион байгуулалттай арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ бүгд нь ҮЗЗ-ийн голлох ажил байх бол хар, цагаан жагсаалт нь ганц удаагийн л акц юм гэлээ.
ҮЗЗ бол жилд хоёр удаа хуралдах байнгын байгууллага | ||
Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.