
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өнгөрсөн онд ирсэн гомдлын дийлэнхийг орон сууцны метр квадрат дутсантай холбоотой асуудал эзэлж байжээ. Тиймээс цаашид ийм асуудал гаргуулахгүй байх үүднээс Орон сууцны барилга хүлээн авах комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орж ажиллаж эхлээд байна. Тус газар одоогоор “Хүннү” хорооллын эхний есөн блокийн метр квадратыг хэмжээд байгаа юм. Цаашид ашиглалтад орох бүх барилгын метр квадратыг хэмжиж, орон сууц худалдан авагчдыг хохироохгүй байх тал дээр анхаарна гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлсэн юм.
Т.Аюурсайхан: Цаашид орон сууцны метр квадрат дутахгүй | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.