"Наньжин 2013" Азийн хүүхдийн спортын II наадамд манай хүүхдүүд амжилтаа ахиуллаа
Өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал 2013 оны 08 дугаар сарын 16-24-ны өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотноо болсон "Наньжин-2013" Азийн хүүхдийн спортын II наадамд амжилттай оролцож медаль хүртсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзан, баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан юм.
"Наньжин-2013" Азийн хүүхдийн спортын II наадам Хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөл бөмбөг, теннис, регби, гольф, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, таеквондо, хүндийн өргөлт, бадминтон, ширээний теннис, гандбол, жудо, скуаш, буудлага гэсэн 16 спортын 118 зай, төрөл, жинд зохиогдсон юм. Тус наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар ажилласан юм.
Харин манай хүүхдүүд хөнгөн атлетик, гандбол, ширээний теннис, хүндийг өргөлт, жүдо, буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, талбайн теннис гэсэн 9 төрөлд нийт 89 тамирчин өрсөлдсөн юм.
Уг наадмаас манайх эрэгтэй 55 кг жинд З.Түшигтөр / З.Сүхчулуун дасгалжуулагч/ , эмэгтэй 52 кг жинд Ц.Хулан /Т.Энхцэцэг Тэмүүжин клубын дасгалжуулагч/ нар тус тус хүрэл медаль, 2000м-ийн саадтай гүйлтээр Э.Ариунтунгалаг /Ч.Болдбаатар өсвөр залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч/ мөн хүрэл медаль хүртэж нийт 3 хүрэлтэй ирлээ.
Ийнхүү ирэх жил болох “Наньжин 2014” хүүхдийн олимпийн өмнө зохиогдсон Азийн хүүхдийн спортын II наадмаас манай хүүхдүүд 3 хүрэл медальтай ирсэн нь “Наньжин 2014” хүүхдийн олимпийн наадмын туршилт, бэлтгэл ажлын шалгуур боллоо.
Жүдо бөхийн төрөлд манай 5 хүүхэд оролцсон ба 1 тамирчин нь тавдугаар байр, нэг тамирчин нь 7 дугаар байрт, 2 тамирчин хүрэл медаль авсанаар нийт 33 орны 171 тамирчидаас багийн дүнгээрээ 17 дугаар байрт оржээ.
Уулзалтын төгсгөлд Ч.Зоригтбаатар цаашид манайх хувцаслалт болон тусгай хөтөлбөр гаргаж бэлтгэл хийх, хоол тэжээлийн зүйл дээрээ анхаарах өсвөр үеийн нөөц тамирчдыг бэлтгэх хэрэгтэй байна гэдгийг яамны удирдлагуудад дуулгасан юм. Мөн удахгүй өсвөрийн тамирчдыг бэлтгэх хөтөлбөр боловсруулж танилцуулна гэлээ.
| Манай хүүхдүүд амжилтаа ахиуллаа | ||
| Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.