
Жил бүр тодорхой тооны иргэн гадны орон руу ажиллахаар явж байна. Тухайлбал, Солонгос улсад очиж хөдөлмөр эрхлэх зорилгоор виз мэдүүлж байгаа иргэн цөөнгүй бий. Энэ хандлага сүүлийн үед улам нэмэгдэх төлөвтэй байгаа нь ажиглагджээ. Тэгвэл үүний гол шалтгааныг манайд цалин хөлсний бодлого алдагдсантай холбон тайлбарлалаа. Тодруулбал, иргэдийн авдаг цалин хангалтгүй, мөн аж үйлдвэрийн хөгжил тааруу байгааг хэлж байна. Энэ талаар Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил ярилаа.
Гадаадад хөдөлмөр эрхлэхээр зорьж буй иргэдийн тоо буурахгүй байна | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.