
50 гаруй аж ахуйн нэгж сайн харилцагчийн жагсаалтад орж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайгаа урьдчилгаа төлбөргүй авчээ. Энэ хаврын тариалалтад Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад 15.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байсан. Тодруулбал, шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөрөөр, ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаагаар, үрийн буудайг 30 хүртэлх хувийн урьдчилгаагаар авах боломжийг бүрдүүлсэн. Энэ жилээс эхлэн тус сангаас сайн харилцагчдадаа уяан хатан нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж борлуулалтын албаны дарга н.Болороос тодрууллаа.
Улаанбуудайн тариалалт эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж бүр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгийг авах боломжтой. Хамгийн гол нь өөрийн гэсэн эзэмшлийн тариан талбайтай, урьдчилгаа төлбөрийн чадамжтай, өргүй байх хэрэгтэйг албаныхан сануулж байсан юм. Өнгөрсөн жил тус сангаас 900 гаруй иргэн аж ахуйн нэгж шатахуун, бордоо, үрийн буудайгаа урьдчилгаа төлбөрөөр авч, үлдэгдлийг нь авсан ургацаараа төлсөн байна.
Аж ахуйн нэгжүүд үр тарианы суулгацаа урьдчилгаа төлбөргүй авах боломжтой | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.