
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Хиймэл дагуул-Бидний гараар” уриатай “КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Кансат” үндэсний гуравдугаар тэмцээнд оролцохоор болсон ШУТИС-ийн МХТС-ийн "SUPERCOM" баг, ШУТИС-ийн МТС-ийн нэг баг, МУИС-ийн ШУС-ийн хоёр баг, ШУТИС-ийн МХТС-ийн "SICT DDISH" баг, Батлан хамгаалахын их сургуулийн “Тэнгэрийн Харуул” баг, Хөдөө аж ахуйн их сургуулийн ИТС-ийн нэг баг нийт долоон багийн ахлагч болон багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр хэлэхдээ “Энэхүү уралдааны үндсэн зорилго нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх явдал юм” гэж хэлээд тэмцээнд амжилт хүслээ.
“КАНСАТ” үндэсний гуравдугаар тэмцээн болно | ||
Үзсэн: 1895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.