Шууд Chart

Зам тээврийн ослоор 13 хүн гэмтжээ

2015-05-04 17:30:14

Амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1539 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан гурван хүн, булаах гэмт хэрэг нэг, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг ес, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг 15, зам тээврийн хэрэг 10, осол тав гарч 13 хүн гэмтсэн байна.


Зам тээврийн ослоор 13 хүн гэмтжээ  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй