Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэдээс нийт 491 өргөдөл ирсэн байна. Үүнээс 365 өргөдөлтэй танилцаж, шийдвэрлүүлэх шатандаа явж байна гэж Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр “Иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн дийлэнхийг хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах хүсэлт, мөн ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах өргөдөл эзэлж байна. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар энэ сардаа багтаан нийтийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулна” гэлээ. Дэлгэрэнгүйг “Хурд” агентлаг хүргэнэ.
| О.Баасанхүү: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна | ||
| Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.