Шууд Chart

Энэ сарын 15-25-ны хооронд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хийнэ

2015-05-06 14:37:26

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна.

Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн байна.

Энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны (370 мянга орчим)  бүх хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Иймд эцэг, эхчүүд, холбогдох байгууллагууд энэхүү дархлаажуулалтын 10 хоногийн арга хэмжээнд ач холбогдол өгч, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.
 


Энэ сарын 15-25-ны хооронд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хийнэ  
Үзсэн: 1589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-05-06 23:11
orhiin emneleg haldbartiin emch ni ch huuhdiig maani 4odor haluurch yum tuurch baihad maluud zugeer baktsintai emch nar mal
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2015-05-06 17:12
asdf
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2015-05-06 17:12
asdf

Бидэнтэй нэгдээрэй