Шууд Chart

Азийн Залуучуудад Монгол соёлоо сурталчилна

2015-05-08 12:30:49

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Ассамблейн зочид төлөөлөгчид тавдугаар сарын 18-нд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

Харин маргааш нь буюу Даваа гарагт Ассамблейн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордны их танхимд болно. Энэ удаагийн чуулган цаг хугацаа давчуу, албан ёсны хэд хэдэн салбар хуралдаантай байгаа хэдий ч зохион байгуулагчдын зүгээс манай орныг зорьж ирсэн зочдод Монгол орноо сурталчилах ажлыг орхигдуулаагүй гэж байна.

Азийн 23 улс орны төлөөлөгчдийг Цонжин болдог цогцолборын Чингис хааны морьт хөшөөг үзэж сонирхуулахаас гадна бэсрэг наадам зохион байгуулахаар болжээ. Мөн зочид төлөөлөгчид мод тарих аянд нэгдэж өөрсдийн төглийг бий болгох гэнэ. Үүнээс гадна МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин 800 залуус дугуйн парадыг хийхээр болжээ. Ийнхүү манай улсад 3 хоног саатах Азийн залуучуудад барих гэнэтийн бэлгүүд олон байгааг дуулгаж байна.


Азийн Залуучуудад Монгол соёлоо сурталчилна  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй