
Гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн санаа бодлыг өөрчилж, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжлийнхэн үзэж байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдмэл удирдлагын цогц бодлого, эрх зүйн орчин, олон нийтийн оролцоо чухал байна. Манай улс сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн багагүй ажлуудыг хийж иржээ. Гэсэн ч үр дүн харагдахгүй байгаа юм. Тухайлбал олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллээр цацдаг ч энэ нь үр дүнгээ өгөхгүй байгааг албаныхан онцоллоо. Тиймээс олон нийтийн санаа бодол, оролцоог өөр төвшинд хүргэх шаардлага байгааг Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Ганзориг хэллээ.
Гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн санаа бодлыг өөрчлөх хэрэгтэй | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.