
Иргэд малын гаралтай бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ гарал үүслийн талаарх мэдээллийг авах эрхтэй. Аль аймгийн ямар сумаас ирсэн, ямар эм тариа хэрэглэж байсан малын гаралтай бүтээгдэхүүн бэ гэдгийг үзэж шалгаад авдаг тогтолцоог бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгаа.
Мөн малчдын тамга дээрх мэдээллийг бүрэн ашиглахгүй байна гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас үзэж байна. Тодруулбал, хөдөө орон нутгаас ирж байгаа мах болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа цэгүүдэд хяналт шалгалт хийхээр гарал үүсэл нь тодорхойгүй зөрчил ихээхэн илэрдэг. Үүнийг шийдвэрлэх үүднээс малчдыг тамга тэмдэгтэй болгосон.
Гэвч бодит байдал дээр сайн ашиглахгүй байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан хэлж байна. Түүний яриаг хүргэе.
Малчдын тамга дээрх мэдээллийг бүрэн ашиглахгүй байна | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.