Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих хэрэгтэй гэв

2015-05-11 14:34:29

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахын тулд эхлээд тэдний нийгмийн оролцоог дэмжих хэрэгтэй гэж төрийн бус байгууллагууд үзэж байна. Тэд энэ тухай  өнөөдөр болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, цаашид хийх үйл ажиллагаа” уулзалт семинарын үеэр онцоллоо.

Мөн шинээр боловсруулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” хуулийг нийгмийн халамжинд биш оролцоонд түшиглэсэн байдлаар боловсруулахад төрийн бус байгууллагууд гол анхаарлаа хандуулж байна гэж АИФО олон улсын байгуулллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Л.Энхбуянт ярилаа.
 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих хэрэгтэй гэв  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй