Шууд Chart

Дунд сургуулиудаас нийгмийн даатгал төлдөггүй, цалингийн нэмэгдэл олгодоггүй гэх зөрчлүүд илэрчээ

2015-05-11 14:47:09

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зарим дунд сургууль, цэцэрлэгт шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлдөггүй, багш нарын цалинд нэмэгдэл хөлсүүдийг олгодоггүй. Мөн орон тооны бүтцийг хангаж ажилладаггүй зөрчил илэрчээ. Түүнчлэн хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгүүд улсаас илүү хувьсах зардал авдаг байжээ. Жишээлбэл, 20 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг хэрнээ 35 гэж худал мэдээлэл өгдөг байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Б.Болормаа ингэж ярилаа. 
 


Дунд сургуулиудаас нийгмийн даатгал төлдөггүй, цалингийн нэмэгдэл олгодоггүй гэх зөрчлүүд илэрчээ  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй