Шууд Chart

Азийн Залуучуудын Ассамблейн ивээн тэтгэгчид тодорлоо

2015-05-11 16:56:13

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор ирэх 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Мөн энэ хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум”, “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум” зохион байгуулагдах юм байна.

Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй Азийн залуучуудын чуулганыг Монголдоо тэргүүлэх компаниуд ивээн тэтгэхээр боллоо. Ивээн тэтгэгчээр Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо, G-Mobile ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу толгой ХХК, Петровис ХХК, АПУ ХК,“Боса Холдинг” ХХК тодорсон бол хамтран ажиллагч байгууллагаар Чингис хаан зочид буудал, Женко тур ХХК, Нимус ХХК, Exclusive, Apple продашин, Эрхэст маргад ХХК, Петровис ХХК дэмжин ажиллахаар болж байна. Залуучуудынхаа үйл хэргийг үргэлж дэмжин ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.


Азийн Залуучуудын Ассамблейн ивээн тэтгэгчид тодорлоо  
Үзсэн: 1683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй