
"Монгол Улсад хүн бүр эрх чөлөөгөө эдэлж чадаж байна. Харин хувь хүн чөлөөт хүслээ илэрхийлэх орон зай байгаа эсэх нь эргэлзээтэй байна" гэж олон улсын филосифичид үзжээ.
Тэд үүнийгээ өнөөдөр болж байгаа “Монголын нийгэм дэх чөлөөт хүсэл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлсэн юм.
Хувь хүний хөгжил, хувь хүний чөлөөт хүслийг хамгийн ихээр хэрэгжүүлж чаддаг улсуудын нэгд Латви улс ордог байна. Тус улс манайхтай нэгэн адил замаар хөгжиж байгаад 25 жилийн дотор хүний хөгжлийн болон бусад индексээр дэлхийд 43 дугаар байрт жагсдаг болтлоо өөрчлөгдсөн байна. Тиймээс манай улс хүний хөгжил, хүний чөлөөт хүслийн асуудлаар Лавти улсаас туршлага судлах хэрэгтэй гэдгийг манай философичид энэ үеэр онцолж байсан юм.
Тэгвэл олон улсын философичдын хэлээд байгаа чөлөөт хүсэл гэж юу вэ? Манай улсын иргэд чөлөөт хүслээ илэрхийлж чадаж байна уу? Энэ асуултад бид хариулт авсан юм. ШУТИС-ийн бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн салбарын эрхлэгч Н.Галиймаагаас тодрууллаа.
“Монголын нийгэм дэх чөлөөт хүсэл” сэдэвт хурал боллоо | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.