
Мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж байгаа үед бид радио давтамж хэмээх агаарын орон зайг зөвхөн аналоги ярианы сувгийн хүрээнд л ашиглаж байна. Гэтэл дэлхий даяар үүрэн холбооны системийг төмөр замын дохиолол холбоонд ашиглаж эхлээд 20 жил болсон аж.
"Дэлхий дахинд төмөр замд тоон радио системийн GSM-R, TETRA, DMR гэсэн гурван гол стандарт ашиглагддаг. Эдгээр стандартуудаас зөөврийн гар станц нь гэхэд бидний өнөөгийн хэрэглэж байгаа ухаалаг гар утастай ижил хэмжээний функцуудтай. Өөрөөр хэлбэл, гар утаснаасаа 3G ашиглаад видео үздэгтэй ижил хэмжээний өгөгдлийг дамжуулж хүлээн авах боломжтой гэсэн үг. Энэ системийг бид нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар хэллээ.
Европын холбооны орнууд гэхэд 500км/цаг хүртэл хурдтай галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулахад илүү тохиромжтой GSM-R систем ашигладаг. Тиймээс бид галт тэргэндээ интернэтээр аялж дэлхийн төмөр замын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг удахгүй гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
УБТЗ-ын хөгжил орчин цагийн ухаалаг системд шилжинэ | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.