Шууд Chart

Хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой гэв

2015-05-13 13:43:26

Манай улсын төмөр замаар дамжин өнгөрч буй тээврийг хурдан шуурхай хилээр нэвтрүүлэхэд шилжүүлэн ачих үйл явцыг сайжруулах шаардлагатайг албаныхан хэллээ. Өнөөдөр Ази номхон далайн төмөр замуудын хамтын ажиллагааны хурал “Хил нэвтрэх үйл явцыг хэрхэн хөнгөвчлөх вэ” сэдвийн дор болж байна. Ойрын жилүүдэд БНХАУ - аас Европын чиглэлд төмөр замаар ачаа тээвэрлэлт ихэсчээ. Ингэхдээ Казакстан улсаар дамжин өнгөрч Европ руу тээвэрлэлтийг хийх болсон байна. Харин манай улс Хятад Европ чиглэлийн тээвэрлэлтийг хийхийн тулд хилээр нэвтрүүлэх чадамжаа нэмэх шаардлагатай болж байгаа юм. Тиймээс хил дээр ачаа бараа уддаг энэ асуудлыг шийдэж ачаа шилжүүлэлтийг хурдан шуурхай болгох, хилийн мэргэжлийн хяналт, гааль зэрэг төрийн албадын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар хэллээ.

Манай улсын төмөр замын салбар жилд 20 сая тонн ачаа барааг тээвэрлэж, 400 орчим тэрбум төгрөгийн орлого олдог байна. Хэрвээ хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа барааг тээвэрлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм. 

Хилээр нэвтрэх үйл явцыг сайжруулж чадвал 38 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой гэв  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй