
Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журамд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, төвийн 3 дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглохоор журамласан ч хэрэгжилт хангалтгүй байсаар 10 гаруй жил болсон байна. Мөн тухайн үед ажил хариуцаж байсан зарим аж ахуйн нэгж татан буугдаж, үүрэг чиглэл нь өөрчлөгдсөн. Тиймээс өнөөдөр хуралдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журмыг шинэчлэн баталлаа. Шинээр батлагдсан журмын талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэнгийн ярихыг сонсоё.
Нийслэлд мал аж ахуй эрхлэх журамд өөрчлөлт орууллаа | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.