
Салбарын яам бэлчээрийг зохистой ашиглаж хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Байгаль цаг уурын өөрчлөлт, мал сүргийн тоо толгой өсөн нэмэгдсэн, мөн уул уурхайн хайгуул олборлолтоос шалтгаалан бэлчээрийн асуудал санаа зовоож байгаа юм. Бэлчээрийн тухай бие даасан хуультай болох, малын чанар, үр ашгийг дээшлүүлэх, бэлчээрийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх зэрэг олон санал гардаг. Түүнчлэн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг багасгах, бэлчээр нутагтай холбоотой аливаа шийдвэр, зохицуулалтыг орон нутгийн иргэдийн саналд тулгуурлан гаргах шаардлага байгааг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс салбарын яам ч хууль тогтоолын төсөл боловсруулж байгааг Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ.
Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.