
Архивын лавлагааг дүүргийн нэг цэгээс авдаг боллоо. Өмнө нь архивын бүх лавлагааг зөвхөн Нийслэлийн архивын газраас дугаарлаж авдаг байсан. Тэгвэл өнөөдрөөс иргэд харьяа дүүргээсээ архивын лавлагааг авдаг болж байгаа юм. Ингэснээр тэдний цаг завыг хэмнэж зардал чирэгдлийг бууруулах сайн талтай юм. Эхний ээлжинд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд архивын лавлагааг нэмж оруулсан бол цаашид нийслэлийн бүх дүүрэгт архивын лавлагааг нэг цэгийн үйлчилгээнд оруулна гэж Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа ярилаа.
Архивын лавлагааг нэг цэгээс авдаг боллоо | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.