Шууд Chart

Шударга ёс эвслийн бүлэг "Тавантолгой"-н асуудлаар байр сууриа нэгтгэлээ

2015-05-19 14:35:01

Улсын Их Хурал дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг "Тавантолгой"-н асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Тус бүлгийн өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тавантолгойн ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслийг УИХ-д өргөн бариад бараг сар болж байна. Гэтэл энэ хугацаанд ажлын хэсэг ажиллаж байгаагаас өөр тодорхой мэдээлэл байхгүй, ажил удааширч байгааг тэд шүүмжиллээ.

Шударга ёс эвсэл УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж монголчуудыг  өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдруулах үндэс суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ зарчмыг баримтлах байр сууринд бүх гишүүд нь нэгдэж, мэдэгдэл гаргажээ.

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг ярилаа. Тавантолгойн асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, ингэхдээ төрийн бодлого хууль тогтоомжтой нийцүүлэх, Монгол Улс, хөрөнгө оруулагч талд харилцан ашигтай байх, ард түмэн үр өгөөжийг нь хүртэх ёстой гэж тус бүлгийнхэн үзэж байна. 


Шударга ёс эвслийн бүлэг "Тавантолгой"-н асуудлаар байр сууриа нэгтгэлээ  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй