Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна гэж мэргэжлийнхэн хэлж байна. Манай улс Өрхийн эрүүл мэндийн төвийн тогтолцоотой болж 230 гаруй төвд, хоёр мянга гаруй эмч мэргэжилтнүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг болоод 16 жил өнгөрч байна.
Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбар нэр хүнд муутай байгаа нь хууль эрх зүйн орчин тодорхойгүй, санхүүжилт хүрэлцдэггүй, улсынх ч биш, хувийнх ч биш тодорхойгүй байдалтай холбоотой гэж мэргэжлийнхэн хэллээ.
Тиймээс хамгийн түрүүнд санхүүгийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлагатай гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ярьж байна.
Энэ оныг Эрүүл мэнд, спортын яам “Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” жил болгон зарласантай холбоотойгоор өрхийн эмнэлгийн мэргэжилтнүүд ийнхүү зөвлөлдөж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ямар тогтолцоогоор санхүүждэг болох вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг МҮОНР-гийн өнөө оройн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.
| Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв | ||
| Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.