
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0257-р ангитай 10 жил хамтран ажиллаж байна. Ойдоо зориулан энэ сарын эхээр аймгийн төвд шадар ван Чингүнжавын нэрэмжит талбайд жагсаалч анги хамт олон шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ.
Хүүхэд бүрт цэрэг, эх оронч хүмүүжил олгож, цэргийн амьдралтай танилцуулах нь “Хүүхэд өөртөө итгэлтэй байх, өмнөө зорилготой, эрдэм номоо шамдан сурахад нь тусладаг” гэж Хөвсгөл аймаг дахь Хилийн цэргийн 0257-р ангийн штабын дарга, дэд хурандаа С.Жаргалсайхан хэллээ.
Мөрөн сумын сурагчид хилийн цэргүүдийн аж амьдралтай танилцжээ | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.