Шууд Chart

Азийн залуус үндэсний хувцсаар гоёлоо

2015-05-20 07:37:44

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгч оролцож байгаа юм.

Тухайлбал, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон, Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, Азийн Залуучуудын зөвлөлийн Ерөнхийлөгч Мухаммед Кир Тоёо, Ерөнхий нарийн бичгийн дарга Азизудин Ахмад, тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэдгээр эрхэм хүндэт зочид Монгол үндэсний хувцсаар ижилссэн нь өнөөдрийн чуулганы өнгө төрхийг чимж байлаа. Маргааш чуулганы нийт төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам Цонжин болдог цогцолборт болох юм байна. Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
















Азийн залуус үндэсний хувцсаар гоёлоо  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2015-05-20 15:16
Saihan haragdaj bna shu. Mongolchuudiin deeliig undsendee asian ornuud medne dee

Бидэнтэй нэгдээрэй