
Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчдыг энэ амралтын өдөр байранд нь буцааж оруулахаар болсон байна. Тухайн байрны хөрсийг бэхжүүлэх ажил 80 хувьтай байна гэж холбогдох албаныхан өнөөдөр мэдээллээ. 16 дугаарын байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд 29 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд байрны зүүн талын хөрсийг бэхжүүлэх хүчитгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа “Бум Од” компанийн зөвлөх инженер н.Түмэндэмбэрэл ярьж байна.
Байрын харалдаа хэсэгхэн газар хүчдэлийн ажил хийлээ бүрэн аюулгүй болгож чадав уу
Однцгой байдлын газраас мөн энэ барилгын аюулгүй байдалд хяналт тавин ажилласан байгаа. Өмнө нь 16 байрны оршин суугчид маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байсан бол одоо ямарч аюулгүй гэдгийг Баянгол дүүргийн ОБГ-ын дарга Ж.Батмөнх мөн хэлсэн юм.
16 дугаар байрын оршин суугчид зочид буудалд түр хугацаагаар байрлаж байсан. Зөвхөн хоол, зочид буудлын зардалд 170 сая төгрөгийг зарцуулсан гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хэлж байсан юм.
Иргэдийн хувьд байрандаа буцаж ороход ямар нэг асуудал байхгүй. Харин гэм буруутай этгээдээс хохиролын нөхөн төлбөр авах болно гэдгээ хэлж байсан юм. 16 байрын оршин суугч н.Буянхишиг.
Түүнчлэн 16 байрны асуудлаар зарим нэг албан тушаалтныг АТГ-аас шалгаж байгаа юм байна.
Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчид бямба гарагт байрандаа орно | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.