Шууд Chart

Тэнгэр баганадсан “Нэг Ази” цамхаг сүндэрлэнэ

2015-05-21 10:25:10

Улаанбаатар хот эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь Азийн Залуучуудын Ассамблейд оролцохоор Азийн 23 орны төлөөлөгч нийслэл хотод хуран цуглараад байгаа юм. Өнөөдөр энэхүү чуулганы хүрээнд нэгэн сайхан билэгтэй үйл явдал тохиолоо. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ирээдүйд сүндэрлэх “Нэг Ази” цамхагийн шавыг чуулганд оролцож буй хүндэт зочдын хамт тавьсан юм. Тус барилга нь МЗХ-ны барилгын суурин дээр босох буюу 39 давхар байхаар зураг төсөл нь батлагджээ. 1960-аад онд анх ашиглалтанд орж байсан хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын байр өнөөдрийн байдлаар ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.
 
Иймд МЗХ ирэх жилүүдэд шинэ барилгаа ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. “Нэг Ази” цамхагт Дэлхийн Ассамблейн Азийн салбар, Азийн Залуучуудын Зөвлөлийн Монгол дахь салбар, МЗХ бусад  Азийн орнуудын соёлын салбар байгууллагууд байрших юм байна. Одоогийн байдлаар барилгын ажил төлөвлөлтийн шатандаа явж байгаа тул хэзээ барилгын ажил эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлөө авч байж барилгын ажил эхлэх гэнэ.
 
Мэдээж энэ том цамхагийг босгоход хөрөнгө санхүүгийн асуудал яригдана. Санхүүжилтын хувьд Азийн улс орнуудын залуучуудын байгууллагуудын шугамаар босгохоор хөөцөлдөж байгаа гэж байна. “Нэг Ази” цамхагийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон хэлэхдээ: “МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат алсын хараатай зоригтой шийдвэр гаргаж, зорьж байгаад нь талархаж байна. “Нэг Ази” цамхагийг Улаанбаатар хотод сүндэрлэн босоход нь бидний зүгээс бүхий л талаараа дэмжин ажиллах болно. Их зорилго нь биелэлээ олж, удахгүй шинэ байрныхаа нээлтийг ёслол төгөлдөр хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолжээ.
 

 

 

 


Тэнгэр баганадсан “Нэг Ази” цамхаг сүндэрлэнэ  
Үзсэн: 2647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
70.61.131.xxx [70.61.131.xxx] 2015-05-26 22:05
MUNHBAT GEJ KOMMUNIST NUSGAI JAAL
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-05-25 20:36
энэ барилга сайн барилга юмсан , ашиглалтын хугацаа гэж барилгад байдаггүй юм . Ашиглалтын шаардлага хангахгүй болсоныг тодорхойлдог мэргэжлийн маш сайн баг хийдэг ажил даа. Ямар гялгар уутанд савласан хүнсний бүтээгдэхүүнтэй зүйрлэж болохгүй , харин яаж улам сайхан болгож ашиглалтын насыг уртасгах вэ гэвэл бүх талын бүтээн босголтын ажил болдог . Ленин багш сургахдаа , хуучныг бүгдийг нурааж суурин дээр нь цоо шинээр бүтээн байгуулалт хийхийг уриалсан тэгээд ч бидний ахмад үе хийсэн одоо залуус маань түүнийг энэ янзаараа л хийгээд байх уу? хажуугаар нь Ленинийг муулаад эвгүй санагдахгүй байна уу ЗАЛУУС АА
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-05-21 10:43
39 ДАВХАР БАЙШИН БАРИХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА. КОНТОРЛООД Л ХУДЛАА ЯРИАД СУУХ УУ?

Бидэнтэй нэгдээрэй