Шууд Chart

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэх шалгуурыг хангалаа

2015-05-21 16:00:46

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102-р конвенцид нэгдэх шалгуурыг манай улс хангасан байна. Тодруулбал, энэ конвенцид нэгдэн ороход эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, өндөр насны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ард иргэдэд олгож байгаа эсэх зэрэг нийтдээ есөн төрлийн шалгуур хангасан байх ёстой.

Харин манай улс эдгээр шалгуурын дийлэнхийг хангасан учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102-р конвенцид нэгдэх боломжтой гэж тус байгууллагын шинжээчид үзсэн байна. Энэ тухай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Тувааны яриаг сонсъё. Одоогоор тус конвенцид дэлхийн 50-иад улс нэгдсэн байдаг байна.



Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэх шалгуурыг хангалаа   
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй