
Пара жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Монголын паралимпийн хорооны жүдо бөхийн холбооны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Тус тэмцээнд хот, хөдөөгийн зургаан байгууллагын 25 тамирчин оролцож байна. Тэмцээн хөвгүүдийн дөрөв, охидын гурван жинд шилдгүүдээ тодруулна. Монголын хүүхдийн спортын тавдугаар наадмын хүрээнд анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлогтой. Мөн энэ тэмцээнээс тусгай олимпийн хоёрдугаар наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах юм. Монголын пара жүдо бөхийн холбооны ЕНБ-ийн дарга Ч.Базарсүрэн ярьж байна.
Пара жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргууд өнөөдөр тодорно. Цаашид жил бүр уламжлал болгон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.
Пара жүдогийн өсвөрийн анхдугаар УАШТ болж байна | ||
Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.