Шууд Chart

Сэлэнгэ аймагт ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын албан айлчлал хийж байна

2015-05-21 17:01:14

Сэлэнгэ аймагт ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын албан айлчлал хийж байна. Энэ  удаа хил орчмын байдалтай танилцахаар иржээ. Үүнээс өмнө ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтод зочилж, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай хил болон хил орчмын асуудлаар санал солилцжээ.

Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын тэргүүн В.В.Наговицын, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар хил орчмын зарим асуудлыг орон нутгийн хэмжээнд цаг тухайд нь шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна.


Сэлэнгэ аймагт ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын албан айлчлал хийж байна  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй