Заримдаа бид ажил эрхлэх боломжгүйн улмаас нийгмийн даатгал төлөлгүй олон сар, жил алдсан байдаг. Харин та ийм үед сайн дураараа нийгмийн даатгал төлөөрэй. Сайн дураар нийгмийн даатгал төлөхийн өмнө дараах мэдээлэл танд хэрэг болно.
1. Нийгмийн даатгалын сайн дурын санд ямар иргэд хамрагдах вэ?
Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно:
•Тодорхой хөдөлмөр эрхлээгүй
•Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид
•Газар тариалан эрхлэгч
•Лангуу турээслэгч
•Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт
2. Сайн дураараа даатгуулагч нийгмийн даатгалын санд орлогоосоо хэдэн хувиар тооцож шимтгэл төлөх вэ?
Сайн дураар даатгуулагч нь гэрээнд зааснаар шимтгэл төлөхөөр тохирсон сарын орлогын дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож шимтгэлээ төлнө. Үүнд:
•Тэтгэврийн даатгалд - 10.0 хувь
•Тэтгэмжийн даатгалд - 1.0 хувь
•Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд - 1.0 хувь
3. Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?
Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээнд тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.
4.Сайн дураар даатгуулагч ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
•3x4 хэмжээний зураг - 2 ш
•Иргэний үнэмлэх
•1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
| Сайн дураараа нийгмийн даатгал төлөгсдийн анхааралд | ||
| Үзсэн: 3643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.