Шууд Chart

“Бид бүгдийг чадна” нэртэй өдөрлөг болж байна

2013-08-29 14:42:30

Жил бүр Нийслэлийн хөдөлмөрийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, зарж борлуулах зорилгоор “Бид бүгдийг чадна” нэртэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаа тус өдөрлөгт 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож хийсэн бүтээл, дарсан ногоогоо дэлгэн худалдаалж байна.

Нийслэлийн хөдөлмөрийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Амарбаясгалан ярилаа. Тус өдөрлөгт оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жилд ганц хоёр удаа өдөрлөг зохиохоос илүү, хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах газар бидэнд хэрэгтэй байна гэсэн юм.
Үзэсгэлэн өнөөдрийн 16 цаг хүртэл “Нийслэлийн засаг захиргааны 4-р байр” буюу Улаанбаатар банкны үүдэнд гарах юм.

“Бид бүгдийг чадна” нэртэй өдөрлөг болж байна  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй