
Зарим хувьцаат компаниуд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг. Гэтэл хуулийн хугацаанд нийт 196 компани дээрх хурлыг хийх ёстойгоос 20 компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийгээгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц ярилаа.
Зарим хувьцаат компаниуд үүргээ биелүүлэхгүй байна гэв | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.