
Ойн сан бүхий газар, ховор ан амьтан, ургамлыг хайрлан хамгаалахын тулд “Ойн нөхөрлөл”-үүдийг чадавхжуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Манай улсад 1200 гаруй Ойн нөхөрлөл 3.1 сая га талбайг гэрээгээр эзэмшсэн бүртгэл бий. Гэхдээ яг ой цэвэрлэх, хамгаалах, үржүүлэх зэрэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөхөн байгаа юм.
Тиймээс нутгийн иргэдээс бүрдсэн эдгээр нөхөрлөлүүдийг сургах, дэмжих чиглэлээр манай улсад 4 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Үүний үр дүнгийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрых ахлах мэргэжилтэн Н.Энхтайван нээлтийн хурлын үеэр ярьсан юм.
“Ойн нөхөрлөл”-үүдийг чадавхжуулах хэрэгтэй | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.