Шууд Chart

Мах хадгалдаг агуулахууд ариун цэврийн шаардлага хангахгүй байна

2015-05-22 16:22:02

МХЕГ-аас Хүчит шонхор худалдааны төвд зарагдаж байгаа махны гарал үүслийн байдалд энэ сарын 18-нд судлагаа хийжээ. Тандалт судалгааны үеэр махны гарал үүслийн бичгийг шалгахад бүх аймаг сумаас олгосон мал эмнэлэг ариун цэврийн бичигтэй байсан бол харин тухайн орон нутгаас авдаг цагдаагийн бичиг сүүлийн үед ирэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв.
Мах нийлүүлэлтийн гэрээгүй, худалдан авах гэрээгүй, нэгээс нөгөөд дамжуулахдаа зарлагын болон ул мөр тогтоох хуудасгүй, малчны тамгаар баталгаажуулсан баримт байхгүй, бөөндөж авч байгаа худалдагч, иргэнд баримт өгдөггүй нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Түүнчлэн орон нутгаас оруулж ирж буй махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг, махыг буулгах үедээ улавч өмсдөггүй бөгөөд гуталтайгаа махан дээгүүр гишгэдэг, мах зөөвөрлөдөг тэргэ, хадгалдаг пабилон зэрэг нь ариун цэврийн шаардлага хангаагүй бохир, мах шулах байр агааржуулалтгүйгээс цусны нэгширсэн үнэр шингэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Харин захын мал эмнэлэг ариун цэврийн лабораториос хяналт тавьж буй байдлыг шалгахад дараах зөрчил илэрч байна. Тодруулбал, махны гарал үүслийн бичгийг хураан авч өөрсдийн гэрчилгээний кодыг тавьж байгаа нь махыг эрүүл аюулгүй гэж нотолж чадахгүй байна. Түүнчлэн мах бүрт хяналт тавих боломжийг бүрдүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс МХЕГ-аас Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж буй орон нутгийн махны ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаажилтын байдал хангалтгүй, тухайн захуудад зарагдаж буй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тавигдаж буй мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн хяналт сул, түүний үйл ажиллагааг сайжруулах хэрэглэгч өөрийн хэрэглэж буй махыг баталгаатай аюулгүй гэдгийг нотлоход шаардагдах нөхцлийг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага байна гэж үзжээ.


Мах хадгалдаг агуулахууд ариун цэврийн шаардлага хангахгүй байна  
Үзсэн: 2128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2015-05-22 17:15
Угаасаа монгол төр мал эмнэлгээ устгачихсан байхад юуг нь шалгадаг байна аа. Аягүй бол малын эмч байцаагч нөхөр цохиж яваа даа. Өөрийнхөө гулгидасыг арчнаа гэж энэ дээ. Монголд хэзээ мал эмнэлэг сэргэх вэ Сайхан билэг сайдаа.

Бидэнтэй нэгдээрэй