
Нийслэлийн нийтийн тээврийн ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Зам тээврийн яам, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын тарифын хэлэлцээрийг 2 жилийн өмнө хийж байжээ. Тус хэлэлцээрт жолооч, кондукторуудын 1 цагийн хөдөлмөрт хамгийн багадаа 4000 төгрөг байхаар тооцжээ. Мөн жолооч кондукторуудын дундаж цалин 700-800 мянган төгрөг байх ёстой ч бодит байдал дээр 350-400 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Гэтэл өнөөдрийг хүртэл тус хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас энэхүү ажил хаялтыг зарлажээ.
Төрийн өмчит Нийтийн тээврийн компанийн ажилчид ажил хаясан асуудлаар "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд болон Нийслэлийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр 13:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд мэдээлэл хийх гэж байна.
Энэ талаар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагч С.Золбаярын яриаг хүргэе.
"Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.