
“Улаанбаатар дэд станц” дээр гарсан гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тус станц дээр гал гарсны улмаас нийслэлийн дийлэнх дүүрэгт өчигдөр цахилгаан тасарсан. Холбогдох албаныхан, засварчид шөнөжин ажиллаж гэмтлийг засварлан аюулгүй болгосон. Гэхдээ бүрэн засварлаж дуусаагүй. Тиймээс өнөөдөр зарим дүүрэгт цахилгааныг түр хугацаагаар таслаж болзошгүй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн Дуудлагын төвийн мэргэжилтэн н.Даваасүрэн мэдээлж байна.
Холбогдох албаныхан өнөөдөртөө багтаан станцын гэмтлийг бүрэн засварлан дуусгахаар ажиллах юм байна. Албан бус мэдээллээр гэмтлийн шалтгаан нь дэд станцын нүхээр шувуу орсноос богино холбоос үүссэн байж болзошгүй аж.
“Улаанбаатар" дэд станцын гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.