Шууд Chart

Цагдааг хөнөөсөн буу зөвшөөрөлгүй байжээ

2013-08-29 15:30:55

Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагчийг буудан хөнөөсөн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, прокурорт шилжсэн байна.

Энэ хэргийг үйлдсэн тус аймгийн харьяат 46 настай Хуатбек, 18 настай Сапаргал нарыг цагдан хорьсон хэвээр байгаа. Түүнчлэн тэдний биедээ авч явсан дорбиник маркийн буу нь ямар ч зөвшөөрөлгүй байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Т.Сайнжаргал хэлсэн юм.
Нийслэлийн  прокуророрын газраас тэдэнд ялын дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх юм.

Цагдааг хөнөөсөн буу зөвшөөрөлгүй байжээ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй