Шууд Chart

“Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ

2015-05-25 13:33:00

Хараа хяналтгүй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг бодитоор хүргэх зорилготой “Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ. Баянгол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулж байгаа уг аянд хараа хяналтгүй, эмзэг бүлгийн 41 хүүхэд хамрагдана. Тэдэнд тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 гишүүн нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлнэ.

Аян зургаадугаар сарын турш үргэлжилнэ гэж Баянгол дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга н.Болор-Эрдэнэ ярилаа. Баянгол дүүрэг энэ жилийг “Хүүхэд гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. 


“Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” аян нээлтээ хийлээ  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй