
Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах Амгалангийн дулааны цахилгаан станц ажилд орох эсэх нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна. Энэ станцыг ашиглалтад оруулах хөрөнгийг шийдэж өгвөл ирэх өвөл ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар мэдэгдлээ.
Амгалангийн дулааны станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэртэй холбогдоно. Мөн шинээр барих орон сууцны дулааны хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Амгалангийн дулааны цахилгаан станц өнгөрсөн оны 11 дүгээр сар гэхэд ашиглалтад орох ёстой байсан юм.
Амгалангийн цахилгаан станцын үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээс хамаарна | ||
Үзсэн: 759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.